← Зөвлөх булан руу буцахАрчилгаа
Шивээсний арчилгаа: Хэрхэн хурдан эдгээх вэ?
2026.05.186 мин унших

Шивээс хийлгэсний дараах эхний 14 хоног бол хамгийн чухал үе. Шивээсээ хэрхэн зөв цэвэрлэж, тослох вэ?
Шивээс бол нээлттэй шархтай адил. Тиймээс эхний 2 долоо хоногт маш анхааралтай арчлах шаардлагатай. Эхний 2-3 цагт бидний тавьсан боолтыг авч, бүлээн усаар зөөлөн угаана.
Угаасны дараа зөөлөн алчуураар бус, цэвэр цаасан алчуураар дарж хатаана. Энэ нь бактери орохоос сэргийлнэ.
Шивээсээ хуурайших үед мэргэжлийн aftercare тос эсвэл нимгэн давхаргаар Bepanthen түрхэнэ. Хэт зузаан түрхэх нь арьсыг амьсгалуулахгүй тул маш нимгэн түрхэх нь чухал.
Эдгэрч байх хугацаанд наранд шууд гаргах, саунд орох, усанд сэлэхээс зайлсхийгээрэй. Хайрстай арьсыг маажиж болохгүй, энэ нь будгийг гэмтээж, сорви үүсгэх эрсдэлтэй.
Шивээсээ төлөвлөхөд бэлэн үү?
Цаг захиалах